m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 08:10
47
Монгол хүүхдүүд туркын хүүхдийн баярыг тэмдэглэнэ

Турк улсын хүүхдийн баяр маргааш болох юм. Энэ баярыг угтан БНТУ-ын Элчин сайдын яамнаас Мустафа Кемал Ататуркийн нэрэмжит ерөнхий боловсролын V сургуулийн сурагчидтай хүүхдийг баярыг тэмдэглэхээр болжээ. Энэ хүрээнд Онц бөгөөд бүрэн эрх элчин сайд Мурат Карагөз тус сургуулийн төлөөлөл болсон хүүхдүүдэд элчин сайдын яамаа танилцуулж, турк орны талаар яриа өрнүүлэх гэнэ. Түүнчлэн элчин сайд V сургууль дээр айлчлан сурагчдын дунд зарласан зохион бичлэг, зургийн уралдаанд тэргүүлсэн сурагчдад шагнал гардуулах бөгөөд авьяаслаг сурагчдын урлагийн тоглолтыг сонирхох  юм байна. Мөн “Истанбулын нууц” баримтад киног “Өргөө-2” кино театрт үнэ төлбөргүй үзүүлэх ажээ.