m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 08:26
63
Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг сунгажээ

УБЦТС ТӨХК-иас айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудтай байгуулдаг “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г шинэчлэн байгуулах ажил өнгөрсөн оны зургаадугаар сараас эхэлсэн. Мэдээллийн баазыг үнэн зөв байлгаж, хэрэглэгчдэд мэдээлэл хүргэхэд шуурхай байлгах зорилгоор гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж байсан. Тэгвэл уг гэрээ айл өрх буюу ахуйн хэрэглэгч гурван жил,  аж ахуйн нэгж хэрэглэгч хоёр жил болон уртасгасан байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд шинэчилсэн гэрээгээ байгуулсан хэрэглэгчдийн гэрээг ийнхүү сунгаж тооцохоор шийдвэрлэв. Иймд тухайн хэрэглэгчийн гэрээний  мэдээлэлд өөрчлөлт ороогүй л бол гурван жилийн хугацаанд гэрээтэй холбоотой асуудал үүсэхгүй юм. Харин шинэчилсэн гэрээгээ байгуулж амжаагүй хэрэглэгчид заавал байгуулах шаардлагатай гэнэ. Та харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд биеэр очиж эсвэл интернет ашиглан www.my.tog.mn хаягаар нэвтэрч, гэрээгээ онлайнаар байгуулах боломжтой.