m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 08:38
81
Эрчим хүчний салбарт 36 ажлыг шинээр эхлүүлнэ

 Эрчим хүчний салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 онд 117,1 тэрбум төгрөгийн нийт 144 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн. Эдгээр төсөл арга хэмжээний 85 ажлын барилга угсралтын ажил дуусч улсын комисс хүлээн аваад байгаа юм. Харин энэ онд  улсын төсвийн 147,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 69 төсөл арга хэмжээний барилга угсралтын ажил хийхээс 36 ажлыг шинээр эхлүүлнэ. Чингис бондын хөрөнгөөр 50 сая ам.долларын ажил, Хөгжлийн банкны зээлээр 180 сая ам.долларын ажил, Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд 93 тэрбум төгрөгийн ажил тус тус хийх гэнэ.