m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 08:41
85
Мемфисийн Гризли баавгайнууд Охлахомад дахин аянганд ниргүүлсэнгүй

NBA-гийн плей-оффын эхний тоглолтонд Охлахома хотод "Аянга"-нд ниргүүлсэн "Гризли баавгайн"-ууд энэ удаа хариугаа чангахан авлаа. Охлахомагийн шилдэг гурвал ээлж дараалан оноо түүсээр байсан боловч Мемфисийн залуус хамгаалалт довтолгоо жигд байсны хүчинд цувралыг тэнцүүлэв. Мемфисийн таван тоглогч 14-өөс дээш оноо авсан байна. Тэднээс Зак Рэндольф 25 оноогоор багаа тэргүүлсэн бол Марк Газоль, М.Конли нар жигд тоглолт үзүүлжээ. Эсрэг багаас К.Дюрант 36 оноо ,11 самбар , Р.Уэстбруук 29 оноо авсан ч талбайдаа ялалт байгууж чадсангүй. Эхний хагаст онооны харьцаа 46:43 болж Мемфис тэргүүлсэн ба гурав дахь үед ижилхэн 22 оноо аван , шийдвэрлэх үед Охлахома 34 оноо аван үндсэн цагт 99:99 гэсэн оноогоор тоглолт дуусчээ. Нэмэлт цагт Мемфисчүүд 12 оноо аван ,зургааг алдсанаар цуврал 1-1 боллоо Энэ хоёр багийн дараагийн тоглолт Мемфис хотноо болно.