m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 08:42
74
Сургууль, цэцэрлэгийн барилгын газар чөлөөлөлт 50 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Засаг дарга энэ онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийх сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын газар, авто замын трасс чөлөөлөлтийг эрчимжүүлэх үүргийг нийслэлийн Өмчийн харилцааны газар, дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад өгсөн. Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажлын газар чөлөөлөх ажил 50 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар өөрийн эзэмшил газар дээрээ өргөтгөл хийгдэх 10, сул чөлөөтэй газартай ес, нөхөн олговор олгох тухай захирамж гарсан гурав, захирамжийн төсөлд санал авч байгаа гурав, нөхөн олговортойгоор чөлөөлсөн есөн нэгж талбар байгаа юм. Харин авто замын ажлын трасс чөлөөлөлт 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Нийт 1008 нэгж талбарын 289 089 м2 буюу 28,9 га газрыг чөлөөлж нийтийн эзэмшилд шилжүүлэх юм.