m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.12 02:25
60
19 настай охиныг найз залуу нь хөнөөгөөд уурхайн ам руу хийсэн байжээ

Налайх дүүргийн цагдаагийн газар нэгэн аймшигт хэргийг өнөөдөр илрүүлжээ. Налайх дүүрэгт алга болсон 19 настай охиныг эрэн хайх ажиллагааг хийгдэж байжээ. Гэтэл охины цогцсыг өглөө нэгэн уурхайн амнаас олсон талаар дөнгөж сая мэдээллээ.

Охины цогцсыг өглөө нэгэн уурхайн амнаас олсон байна

Налайх дүүргийн цагдаагийн газрын эх сурвалжийн мэдээлсэнээр охин алга болоод тав хоносон бөгөөд түүнийг найз залуу нь хөнөөсөн байж болзошгүй гэдгийг эхний ээлжинд тогтоогоод байгаа аж. Хэргийн газар үзлэг, шалгалтын ажиллагаа явуулж эхлээд байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.