m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.12 04:41
39
М.Клозе “Алтан Виктория” одонгоор шагнууллаа

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель өнгөрсөн зун дэлхийн аварга болсон хөлбөмбөгийн шигшээ багийнхаа довтлогч Мирослав Клозег “Алтан Виктория” одонгоор шагналаа. Тэрбээр шагнал гардуулахдаа “Мэргэжлийн тамирчин хүн ямар байхыг Мирослав харуулсан. Чи хэдийгээр польш гарал угсаатай ч Германы төлөө ихийг хийсэнд чинь талархаж байна” гэжээ. Өдгөө 36 настай Клозе Бундестимийн бүрэлдэхүүнд 137 тоглолт хийж, 71 гоол оруулж, өнгөрсөн зуны шигшээгийнхээ хамтаар дэлхийн аварга болохдоо Бразилийн Роналдогийн рекордыг эвдэж, Мундиалийн бүх цаг үеийн мэргэн бууч (16 гоол)-аар тодорсон билээ.