m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 09:29
49
"Эрдэнэт хивс" үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийг хаажээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас аймаг, нийслэлийн хяналтын байгууллагуудын удирдлага, ажилтнуудтай 14 хоног тутам хийдэг  ээлжит цахим хурал болж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайланг сонсон, ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнхийн өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг хэлэлцжээ. Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагууд сардаа дор хаяж хоёр удаа иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлээр нийгэм, хүндээ хүрсэн бүтээлч ажил хийж эхэлсэн байна.  

“Барилга, байгууламжийн чанар-Хөдөлмөрийн аюулгүй байдал” сарын аяны хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд системийн хэмжээнд графикийн дагуу явж байгаа юм. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийн гарсан зөрчил, дутагдлыг арилгуулахын зэрэгцээ зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, сургалт зохион байгуулан, зөвлөмж, сэрэмжлүүлэг өгчээ.

Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнхийн баталсан удирдамжийн дагуу аймгууд агаарын бохирдол, чанар, хүнсний аюулгүй байдал, эм ханган нийлүүлэх байгууллага, шүлхий өвчинтэй тэмцэхэд зарцуулсан хөрөнгийн тайлан зэргийг шалган, дүнг ерөнхий газарт хүргүүлж эхэлсэн байна.  

Аймгуудийн хийсэн мэдээллээс заримыг онцолбол:

Увс аймаг: Хоёр айлын таван үхэр боомоор өвчилсөн нь тогтоогдсон учир ариутгал халдваргүйжүүлэлт хийн, 176 үхрийг вакцинд хамруулжээ.

Орхон аймаг: “Эрдэнэт хивс” үйлдвэрийн урьдчилсан цэвэрлэх байгууламж бохироо стандартад заасан хэмжээнд бүрэн цэвэрлэж чадахгүй байгаа учир үйл ажиллагааг нь түр зогсоолоо. Ирэх долоодугаар сар хүртэл цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэн, биологийн цэвэрлэгээ, ариутгал хийлгэхээр болжээ.

Төв аймаг: Холбогдох бусад байгууллагатай хамтран Туул голын усны бохирдлын хэмжээг тогтоохоор дээж авч лабораторид хүргүүлсэн байна. Заамар зэрэг суманд томоохон аж ахуйн нэгжүүдийн ашиглаад орхисон орд газарт бичил уурхай эрхлэгчид олноор ирж, байгаль орчин сүйтгэх нь нэмэгдсэний дагуу холбогдох арга хэмжээ авч эхэлжээ.

Архангай аймаг: Аймгийн төвийн зах орчимд өдөрт 25 мянган литр бохир ус асган, хэдэн зуун хүн ил задгай бие засч, байгаль орчин, хөрс бохирдуулж байгааг  зогсоох арга хэмжээ авах албан шаардлагыг холбогдох байгууллагад нь хүргүүлсэн байна. Мөн нэр бүхий сургууль, лицей, интернет кафед шалгалт хийн зөрчлийг арилгуулсан зэрэг жишээ дурдаж болно.  

шинэчлэн баталж хүргүүлсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний журмыг мөрдөж ажиллах, мэргэжлийн бус хүнийг ажлаас нь чөлөөлж хариу мэдэгдэх, хууль бус мод бэлтгэл, хулгайтай холбоотой мэдээллээ нэгтгэж ирүүлэхийг үүрэг болголоо.

Ойн сан бүхий аймгуудын мэргэжлийн хяналтын байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигын дагуу цагдаагийн газар, хэлтэстэй хамтран модны хулгайтай тэмцэх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж эхэлжээ. Мөн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлсэн байна. Аймгуудын мэдээллийг сонссоны дараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх цаашид анхаарч ажиллах зүйлсийн талаар үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал, шинэчлэн баталж хүргүүлсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний журмыг мөрдөж ажиллах, мэргэжлийн бус хүнийг ажлаас нь чөлөөлж хариу мэдэгдэх, хууль бус мод бэлтгэл, хулгайтай холбоотой мэдээллээ нэгтгэж ирүүлэхийг үүрэг болголоо. Мөн жил бүр уламжлал болон зохиогддог “Ард түмэн Та-Хаан” форумд Шадар сайдын харьяа агентлагийн хувьд аймаг бүр Ажлын хэсэг байгуулж бусад агентлагтай хамтран ажиллах чиглэл өглөө.

Бүтээн байгуулалтын ажлын улирал эхэлсэн энэ үед улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа барилга, байгууламж зэрэгт хяналт шалгалт хийхдээ хориглох, зогсоох гэхээсээ аль болох татгалзаж, зөвлөн туслах, соён гэгээрүүлэх бодлого барьж ажиллахыг аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагуудын дарга нарт онцгойлон анхаарууллаа.