m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 09:36
50
Санаанд оромгүй хачирхалтай газрууд

Дэлхийн нэгээхэн зүрх болсон манай улсын хувьд 1,566,600 км2 газар нутагтай бөгөөд уудам цэлгэр талаараа дэлхийн ихэнх улсыг дагуулахааргүй гэдэгтэй та бүхэн санал нийлэх биз ээ. Тэгвэл манай улсын нэг аймаг бус нэг сумын ч газар нутгийн хэмжээтэй харьцуулашгүй тийм жижиг газар нутагтай бүхэл бүтэн үндэстэн байдаг та итгэх үү?

Умардын тэнгист орших 550 ам.метр талбайтай бичил үндэстэн

Английн Суффолкийн эргээс арваад километр зайтай Sealand хэмээх усан дээрх байгууламж бий. 550 ам.метр талбайтай энэ талбай дээр Падди Рой Бэйтесийнхэн амьдардаг. Оршин суугчдын тоо таваас хэтэрдэггүй. Харьяаллын маргаантай ийм нэг газар Умард тэнгист байдаг аж.

Fucking тосгон

150 гаруйхан хүн амтай, ийм нэртэй тосгон Австрид бий. Одоогийн нэрээ аль 1070 онд олсон энэ газар жуулчид олноор ирдэг ажээ. Тэд тосгоны нэрийг бичсэн самбарын хажууд зогсон зураг авахуулах дуртай байдаг. Харин зам ангийхан байсхийгээд хулгайлагддаг самбарыг шинэчлэн тавих гэж зүдэрдэг гэсэн.

Хамгийн жижигхэн цэцэрлэг 452 инч талбайтай

АНУ-ын Орегон мужийн Портлэнд хотод орших 452 инч талбайтай Mill Ends Park цэцэрлэгт хүрээлэнг 1948 онд байгуулсан бөгөөд доторх байгууламжууд нь өнгөрсөн хугацаанд олон удаа өөрчлөгджээ. Жишээлбэл, энд урь эрвээхийн усан сан байжээ.

58 үсгээс бүрдсэн нэртэй тосгон

Уэльсийн Anglesey аралд LIanfairpwyngyllgogerychw-yrndrobwlllantysiliogogogch хэмээх нэртэй тосгон бий. Энэ бол дэлхийн хамгийн урт нэртэй засаг захиргааны нэгж юм. 1860 онд төмөр замын зөрлөг дагуу байгуулагдсан энэ тосгоны нэрийг сүмээс холгүй орших цагаан самрын модоор хүрээлэгдсэн Гэгээн Марийн сүм” гэх ажээ.