m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.03.25 09:14
108
“Багануур” ХК-ийн балансанд бүртгэлтэй 58 айлын орон сууцыг хувьчилна

“Багануур” ХК-ийн балансанд бүртгэлтэй Уурхайн нийтийн байр болон 61-11, 58-15, 48-57, 56-34 тоот нийт 58 өрхийн орон сууцыг төрийн өмчийн хороо, “Багануур” ХК, дүүргийн төрийн захиргааны байгууллын шийдвэрээр хувьчлахаар болсон.  Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 17 дугаар тогтоол гарч дүүргийн Засаг даргаар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй орон сууц хувьчлах товчоо байгуулагдсан байна. Мөн тухайн орон сууцыг хувьчлахын өмнө орон сууц нэг бүр дээр ашиглалт, дулаан, цахилгаан эрчим хүч, гал, ариун цэвэр, барилгын техникийн шаардлага хангасан эсэхийг тогтоож, тухайн сууц хүн амьдрах шаардлага хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах магадлан шинжлэх Ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын захирамжаар Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч даргаар ахлуулаад байгаа юм. Магдалан шинжлэх Ажлын хэсэг ирэх сарын 1-нээс эхлэн дээр дурьдсан орон сууцыг магадлах бол орон сууц хувьлах товчооноос орон сууц эзэмшиж байгаа иргэдийн орон сууц хувьчлан авах тухай өргөдөл болон тухайн орон сууцтай холбоотой гомдол саналыг хүлээн авч эхлэх юм. Өнөөдрийн байдлаар нийт 58 өрхөөс 49 өрх өргөдлөө гаргаад байгаа бол үлдсэн айл өрхүүдийг ойрын өдрүүдэд өргөдөл санал хүсэлтээ ирүүлэхийг сануулжээ. Төрөөс Монгол Улсын иргэнд зөвхөн нэг удаа эзэмшиж байгаа орон сууцыг үнэгүй хувьчлах бөгөөд урд өмнө нь орон сууц хувьчлан авч байсан иргэдийн хувьд хуульд заасан итгэлцүүрээр үнэ төлбөртэйгээр хувьчлалд хамрагдана.

Т.Жижгээ