m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 09:59
53
Их тулааны өмнө

Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн шөвгийн дөрвөн багийн тулаан өнөөдрөөс эхэллээ. Өнөө шөнийн 02:45-аас "Висенте Калдерон" цэнгэлдэхдээ Чэлсиг хүлээн авах Атлетико Мадрид багийн тоглогчид тоглолт эхлэх цагийг тэсэн ядан хүлээж байна. Ла лигтээ болон Аваргуудын лигт амжилттай багаа удирдаж буй Атлетико Мадридын дасгалжуулагч Д.Симеоне хэвлэлийн хурал дээр "Манай баг, Чэлси хоёр адилхан тоглолттой биш. Тэд лигтээ хамгийн цөөн гоол алдсан бол бид ла лигтээ хамгийн цөөн гоол алдсан баг. Гэхдээ бид өөрсдийн давуу болон сул талуудаа мэднэ. Бид давуу тал дээрээ төвлөрч, сул талаа нуух болно. Чэлси сайн дасгалжуулагчтай баг болохоор сайн бэлтгэх байх гэж бодож байна. Тоглолтын хувь заяа жижиг зүйлсээр шийдэгдэх хүнд тоглолт болох байх. Бид хичээж тоглох болно " гэжээ. Аваргуудын лигийн хагас шигшээд Челситэй учраа таарсан Испанийн клуб энэ улиралд Аваргуудын лигт хожигдол амсаагүй цорын ганц клуб болоод байгаа юм. "Онцгой нэгэн" Д.Симеонегийн удирдсан Атлетикогийн эсрэг дөрөв тоглохдоо гурав хожиж ,нэг хожигдсон үзүүлэлттэй байга аж. Тэрээр энэ тоглолтонд хаалгач Коуртисыг тоглуулахгүй байхыг хичээсэн боловч үүнд нь UEFA саад болсон билээ. "Цэнхэр"-үүдээс энэ тоглолтонд Э.Азар тоглохгүй байх магадлалтай байна. Атлетикогийн довтлогч Д.Коштад Челси энэ зун их мөнгө амлаж байгаа ба Ф.Торрес төрөлх багийнхаа эсрэг тулах юм.  Аваргуудын лигт энэ хоёр баг ганцхан удаа таарч байсан бөгөөд 2009-2010 оны улиралд нэг хэсэгт тааран тоглохдоо Челси 4-0  харьцаагаар хожиж , 2:2 харьцаагаар тэнцэж байжээ. Хамгийн сүүлд хоёр баг 2012 онд "UEFA Super Cup" цомын төлөө хүч үзсэн ба Р.Фалько хет-трик хийж Атлетико ялалт байгуулж байжээ.