m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 10:30
651
“Taobao” сайтын хамгийн хачирхалтай 10 баримт

Хятдын “Taobao” нь “eBay”, “Amazon” сайтуудтай эн зэрэгцэх, дэлхийд дээгүүрт ордог интернэт худалдааны сайт юм. Энэ сайтад 500 сая бүртгэлтэй хэрэглэгч байдаг бөгөөд нэг минутад дунджаар 50 мянган бараа бүтээгдэхүүн борлогддог байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард уламжлал болгон зохион байгуулдаг худалдан авалтын өдрөөр 35 тэрбум юуаны борлуулалт хийжээ. Энэхүү сайтын хамгийн хачирхалтай арван зүйлийг толилуулж байна.

1.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард онгоцоор Аль-Кайда бүлэглэлийнхнийг устгах шийдвэр гарсны дараа тэд зарж эхэлсэн. Энэ нь алсын удирдлагатай, камертай онгоц юм. Нийт 134 ширхэг зарагдсан байна.

2.

Хятадын цагаан сар гэх гэр бүлийн баярын үеэр ганц бие хүмүүс ихэд стресстэй болдог байна. Энэ үеэр нэг удаа эрэгтэй хүмүүсийн жагсаалт гаргаж байсан нь эрэгтэйчүүдийг буюу найз залуу хөлсөлж авдаг уу гэх таамаглалыг төрүүлж байгаа юм. Мөн гэр бүлээр нь аялалд явуулах, дэлгүүр хэсэлцэх, гомдол бухимдлыг нь сонсох зэрэг үйлчилгээ тодорхой тарифтайгаар баярын үеэр гарсан байжээ.

3.

Хятадад амьд хилэнцэт хорхой нь эрүүл хооллолтонд ордог байна. Тиймээс энэхүү сайт зардаг гэнэ.

4.

Эхийн сүүгээр хийсэн саван. Хүүхэд нь сүүгээ хөхөж дуусгадаггүй нэгэн эмэгтэй үүнийг санаачилсан байна. Энэхүү саван нь бүх насны хүмүүст зориулагдсан боловч том хүний нүүр, гарын бохирдлыг арай л сайн цэвэрлэж чаддаггүй. Харин хүүхдэд бол тун тохиромжтой байдаг аж.

5.

Бадамлянхуа цэцгийн үр, гар аргаар хийсэн хиам, хүнсний ногоо гээд 20 гаруй төрлийн гэрээр хийсэн бүтээгдэхүүн худалддаг.

6.

Эртний шашинтай холбоотой зүйл

7.

Мармит хэмээх өвөрмөц, эртний хоолны зүйлийг зардаг

8.

Дөрвөн уран бүтээлчийн богино шүлгүүдийг зардаг

9.

Ерөнхийлөгчийн комбо хэмээх хоол худалдаалдаг

10.

Хятадад интернэт тоглоом ихэд хөгжсөн байдаг учраас мөн тоглоом худалдах, тоглох үйлчилгээ байдаг байна.

Г.Төгөлдөр