m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 11:46
121
Хойд эцэг нь гурван настай охиноо хазаж тамлажээ

Өнгөрсөн сард төрсөн эцэг нь хоёр хүүхдээ хазаж, тамласан аймшигтай хэрэг гарч олныг цочирдуулсан бол дахин түүнтэй адил хэрэг гарсан байна. Тодруулбал Баянгол дүүргийн 13 дугаар хороонд энэ сарын 19-ний шөнө эцэг нь гурван настай бяцхан охиныг зодож хазсан хэрэг гарчээ. Гэмт этгээд нь охины хойд эцэг бөгөөд охин  эмээгийндээ амьдардаг байжээ.

Тухайн үед охин ээжийгээ санаад байна гэхээр нь гэртээ авчирсан аж. Гэтэл хойд эцэг нь согтуу ирээд охиныг ийн тамлажээ. Ээж нь орцны жижүүр хийдэг бөгөөд хэрэг гарах үеэр орцнуудаа шалгаж явсан байна. Одоогоор хойд эцэг Ч-г Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Хохирогчийн ээж охиноо шүүх эмнэлэгт үзүүлсэн бөгөөд шүүх эмнэлэгийн хариу ирэх баасан гаригт гарах юм байна.