m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 12:12
303
Рашаан ашиглах зөвшөөрөл хэрхэн авах вэ

БОНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь хоногт 100 шоо метрээс их ус ашиглуулах дүгнэлт, голын голдирлыг өөрчлөх, урсацад тохируулга хийх, усны сан бүхий газрын ашиглалтын төсөлд мэргэжлийн дүгнэлт гаргадаг. Харин ус ашиглах хүсэлтэд нийт 10 бичиг баримт бүрдүүлэх ёстой. Үүнд, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дүгнэлт гаргуулах хүсэлт бүхий албан бичиг, ашиглах усны эх үүсвэрийн байршлын зураг, худгийн паспортын хуулбар, хоногт ашиглах усны хэмжээ, зориулалт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан байна. Мөн Ой, ус, тусгай хамгаалалттай кадастрын хэлтсийн лавлагаа, үйлдвэрлэлийн хүчин дадал, техник, эдийн засгийн үзүүлэлт, уулын ажлын болон тухайн жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө, барилга байгууламжийн зураг, төсөл зэргийг бүрдүүлнэ. Харин рашаан ашиглах хүсэлт гаргагч нь дээр дурдсэн материалд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулан Усны нөөцийн зөвлөлөөр баталгаажуулах хэрэгтэй. Түүнчлэн рашааны хязгаарлалтын бүсийн зураг болон Эрүүл мэндийн яамны дүгнэлтийг нэмж хавсаргах юм байна. Яам таны материалыг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэрлэнэ.