m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.13 14:13
63
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховдод ажиллажээ

Энэ сарын 9-нөөс эхлэн  МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр энэ хугацаанд тойргийнхоо арав гаруй сумын ард иргэдтэй уулзан, ахуй амьдралтай нь танилцаж, Дарви, Цэцэг, Зэрэг суманд ажиллажээ. Энэ жил тус аймгийн олон сумын түүхт 90 жилийн ой тохиож байгаа бөгөөд гишүүн төрсөн нутгийнхаа сумдын ойгоор бэлэг болгон хэрэгтэй зүйл хийж өгчээ.

 

Ойг нь тохиолдуулан угтах үдэх  хаалга хийлгэж бэлэг барьсан аж.

Тухайлбал Зэрэг сумыг аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбосон . Энэхүү замын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт,  Д.Дэмбэрэл нар маш их идэвхи санаачлага гаргаж ажилласанд нутгийн иргэд туйлын талархалтай байна. Мөн Дарви сумын 90 жилийн ойд зориулж иж бүрэн хөл бөмбөгийн талбай байгуулах хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт шийдвэрлэжээ. Мөн Цэцэг сумын түүхт ойд зориулж С.Бямбацогт гишүүн угтах үдэх хаалга хийлгэж бэлэг барьсан аж.