m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 12:48
164
Хумхаа тараагчийн үржлийг хянана

Жижигхэн атлаа дэлхийн хамгийн аюултай амьтдын жагсаалтыг халуун, орны шумуул тэргүүлдэг. Түүний хурц үзүүртэй нарийхан хошуу маш олон төрлийн үхлийн аюултай халдварт өвчнүүдийн нян тээдэг учраас  хүн төрөлхтний хувьд хамгийн аюултай амьтан нь болж байгаа юм. Хумхаа, заанжих өвчин, шар, гох хорхойтох зэрэг өвчнийг зөвхөн халуун орны шумуулууд л хүнд шууд халдаах чадвартай байдаг. Хэрвээ хумхаа тараагч шумуулыг үржих чадваргүй болгох аргыг Африкт өргөн хэрэглэвэл энэ өвчнөөс иргэдээ хамгаалах асуудлыг хялбар шийдвэрлээд зогсохгүй, бүрэн устгах боломжтой хэмээн эрдэмтэд үзсэн байна. Энэ нь нэг төрлийн химийн бодис ашиглан эр шумуулуудыг үр тогтоох чадваргүй болгодог аж. Ийнхүү ганцхан удаа үржилд ордог эм шумуул үр тогтоох чадваргүй эр шумуултай учирснаар тэдний амьдрал дуусна гэсэн үг. Энэ аргыг хэрэглэсэн газарт тодорхой хугацааны дараа хумхаа өвчин дамжуулагч шумуулын тоо эрс цөөрсөн нь туршилтаар батлагдсан байна.