m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 23:55
29
Улаанбаатарт 16-18 хэм дулаан байна

Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд: 23-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

 

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, Говийн бүс нутгаар 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 16-18 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 42 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.