m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 00:21
39
Челси-Атлетико эвийн гэрээ байгуулав

Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тоглолт Атлетико Мадрид -Челси багуудын хооронд явагдлаа. Мадрид хотын "Висенте Кальдерон" цэнгэлдэх хүрээлэнд явагдсан энэ тоглолт эвийн гэрээгээр өндөрлөв. Челсигээс энэ өдөр Э.Азар, Б.Иванович, С.ЭтоО нар гэмтлийн улмаас оролцсонгүй. Хэл ам татлаад байсан Атлетикогийн хаалгач Т.Куртуа харин энэ өдөр талбайд гарлаа.  Тоглолтын эхний аюултай довтолгоог Г.Кэхилл хийн Атлетикогийн хаалганд мөргөсөн боловч орсонгүй. Үүний дараа Рамирес гоол хийх сайхан боломжоо салхинд хийсгэлээ. Атлетико Мадрид хариу сөрөг довтолгоо хийн Р.Гарсия хаалганы дээгүүр давуулж мөргөн, М.Суарез хаалганы хажуугаар өшиглөн , Д.Кошта айлын хамгаалагчийг онон 52 мянган үзэгчийг уулга алдуулав. Эхний үе ийнхүү өндөрлөсөн бөгөөд хоёрдугаар хагаст Атлетикогийн довтолгоо илт илүү байлаа. Тэдний ээлж дараалсан довтолгоо Челсиг 11-үүлээ хамгаалахад хүргэсэн юм. Тоглолтын төгсгөлд Челсигээс Д.Луйс хаалттай цохилт хийсэн боловч байгаа оносонгүй ,эвийн гэрээ байгуулсанаар тоглолт өндөрлөлөө. Энэ тоглолтонд Челсигээс Ж.Терри ,Петр Чех нар гэмтэл аван талбайг орхисон юм.