m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 01:47
69
"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийг танилцуулна

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл долоо хоног бүрийн лхагва гаригт сэтгүүлч нартай зангигүй уулзалт зохион байгуулж байгаа. Энэ хүрээндээ өнөөдөр "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийг танилцуулах юм. Улаанбаатар хот аялал жуулчлалыг хөгжүүлж  2030 он гэхэд жилдээ таван сая жуулчин  хүлээн авах зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Нийслэлийн Засаг дарга энэхүү хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөж  байгаа талаар сэтгүүлчдэд мэдээллэх юм.