m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 01:53
118
Монголчууд сумод ноёрхсоор

Монгол харчууд дэлхийд эр бяраа гайхуулж бөхийн төрлийн спортод ноёрхлоо тогтоогоод удаж байна. Ялангуяа Наран улсын сумо бөхийн дэвжээнд сүүлийн дөрвөн аварга монголын тэнхээт хөвгүүдээс тодорлоо. Анх 2002 онд Асашёорюү Д.Дагвадорж түрүүлэн башёг дарааллан өөрийн болгож эхлэхэд япончууд илт дургүйцлээ илэрхийлэн удаа дараагийн хавчлагаар зодог тайлахад хүргэж байсан нь нууц биш. Тэгвэл ингээд ч тэд монголчуудыг дарж, зогсоож чадсангүй. Харин ч улам тодорч Дагваа булган сүүлтэй байснаар дараа дараагийн залгамж аваргууд төрөн, хамгийн сүүлд л гэхэд Какурюү М.Ананд аварга боллоо. Түүний хувьд 2001 оноос Японы мэргэжлийн сумод хөл тавьж 2 жилийн хөдөлмөрийн үр дүнгээ ийнхүү хүртэж байгаа бөгөөд анх интернэтээр бүртгүүлж, тус спортод хөл тавьж байсан гэдэг. Иймдээ ч арлын орныхны дунд “Интернэт” нэрээрээ алдартай нэгэн аж. Их сургуулийн профессорын хүү тэрбээр аавынхаа шавийн японоос явуулсан сэтгүүл дээр монгол сумочдын талаар 29 настай ганц бие залууг сонирхох бүсгүйчүүд тун олон байгаа бөгөөд монголчууд харж суугаа биз ээ.