m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 01:55
51
Хороод иргэний бүртгэлийн үйлчилгээг үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Том төрөөс–Ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэл манлайлан хэрэгжүүлэхээр “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулж НИТХ-аар батлуулсан. Энэхүү хөтөлбөрийн эхлэл болгож төрийн зарим үйлчилгээг засаг захиргааны хамгийн анхан шатны нэгж болох хороонд шилжүүлэхээр болоод байгаа юм.  Тиймээс нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж иргэний бүртгэлийн зарим үйлчилгээг хорооноос авахаар харилцан тохиролцсон.
Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 4, 6, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 27,  Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, Баянзүрх дүүргийн 5, 6, 9, 13, 15, 17, 24, Хан-Уул дүүргийн  1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11, 15, 16, Чингэлтэй дүүргийн 2, 4, 6, 8, 10, 18 дугаар хороог шилэн кабелд холбож иргэний бүртгэлийн таван үйлчилгээг хорооноос иргэдэд үзүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Уг ажлын нээлт маргааш Хан-Уул дүүргийн VIII хорооны байранд болно.