m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 01:59
146
“Бүүвэй” жүжиг өнөөдөр нээлтээ хийнэ

Улсын эрдмийн драмын театрын хамт олон энэ сард үзэгчдэд “Бэсрэг жүжгийн төсөл”-ийг дэлгэж долоон найруулагч долоон өөр сэтгэмжийг харуулсан жүжгүүдийг сонгон тайзнаа амилуулж байгаа билээ. Тэд энэ сарын 9-нд Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Б.Мөнхдоржийн “Хэрээт төгөл” жүжгээр төслийнхөө нээлтийг хийж үзэгч түмэндээ толилуулсан. Харин өнөөдөр тэд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуягийн "Бүүвэй" жүжгийг тайзнаа амилуулах гэж байна.

Тус жүжигт хайр халамжаар дутсан эмэгтэй, эх үрсийн үл ойлголцол, хууралт мэхлэлт, амьдралын эрээн бараан, хувь заяаны гашуун үнэний тухай өгүүлэх боловч хүний мөс чанар, бие биедээ итгэх итгэл, гэр бүлийн үнэ цэнэ, хоромхон зуурын бэрхшээлийг уужуу сэтгэл, уучлал энэрлээр даван туулж амьдралыг цааш аз жаргалтайгаар босгож байгаа нэгэн гэр бүлийн талаар өгүүлэх аж.