m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.15 06:30
50
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

Аргын тооллын 9 сарын 19, Сугар гараг. Билгийн тооллын 26, Найралт эх одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 45 минутад мандан, 19 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.