m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 02:09
35
Севол онгоцны хохирогчдыг роботоор хайж байна

Энэ сарын 16-нд Өмнөд солонгосын 476 хүнтэй хөлөг онгоц живсэн томоохон осол болсон. Өнөөдрийн байдлаар нас барсан хүний тоо 150 болжээ. Уг онгоцноос хүмүүсийн цогцосыг гаргасаар байна. Онгоцноос 174 хүн аврагдсан. Мөн 152 хүн сураггүй байгаа бөгөөд тэд амьд олдох найдваргүй болоод байна. Гэсэн хэдий ч эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа юм. Өчигдрөөс эхлэн хүмүүсийн цогцсыг усан онгоцноос гаргах ажиллагаанд туслах зорилгоор робот ашиглаж эхэллээ. Уг робот нь 10 камертай, 2  метр өндөр , 6 ширхэг хөлтэй,  2,4 метр өргөн, 600 кг жинтэй бөгөөд усны урсгал хүчтэй байгаа далайн ёроолд орж , өөр дээр нь суурилуулсан камер , дуу хураагч, сканер зэргээрээ усан онгоцон доторх эд зүйлсийг танин мэдэрч,  зураг , бичлэгийг хураан авдаг. Энэхүү роботыг тусгай кабелаар усан онгоцны гадарга дээр тогтоон тандалт явуулах гэнэ.

Онгоцонд Ансан Данвон дунд сургуулийн 336 сурагч, 14 багш Чежү арал руу дөрвөн өдрийн аялалд явж байсан. Тэднээс гадна 100 гаруй аялагчид явж байсан юм. Онгоцны ахмад болоод онгоцны багийн долоон ажилтныг хүмүүст туслах арга хэмжээ аваагүй хэмээн баривчлан шалгаж байна.

Г.Төгөлдөр