m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 02:11
25
Хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд 50 хоног үлдлээ

"WORLD CUP -2014" эхлэхэд 50 хоног үлдлээ. Хөлбөмбөгийн ДАШТ-ийг албан ёсны онцгой эрхтэйгээр "Масс агентлаг" Монголд анх удаа цахим ертөнцөөр шууд дамжуулах гэж байна.

 

Хөлбөмбөгийн ДАШТ-ий цэнгэлдэх хүрээлэнгийн ажлууд саатаж байгаа нь дэлхий нийтийн санааг зовоож буй билээ. FIFA-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жером Вальке "Arena de Sao Paulo" цэнгэлдэх Дэлхийн аваргын нээлтээс өмнө бэлэн болно хэмээн мэдэгдлээ. Бразилын цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил сүүлийн хэдэн сард гурван ажилчдын амь нас сүйдсэнтэй холбогдуулан хэд хэдэн удаа хойшлогдсон юм. Өнгөрсөн мягмар гаригт Ж.Вальке болон Бразилын спортын сайд Альдо Ребело, зохион байгуулах хорооны гишүүн Роналдогийн хамт цэнгэлдэхийн барилгийн ажлыг шалгасан байна. Нээлтийн ёслол болон эхний тоглолт явагдахаас өмнө  "Arena de Sao Paulo" цэнгэлдэхийн барилгын ажил бүрэн дуусна гэж үүний дараа Ж.Вальке мэдэгдлээ.