m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 02:24
47
Хуан Мата: Испани Улсын хөлбөмбөгийн төлөө бүхнээ зориулах болно

Испанийн шигшээ багын ирээдүй болсон гайхалтай тоглогч, Хуан Матагийн Манчестер Юнайтед багт солилцоо, наймааны цонхоор ирсэн үедээ өгсөн ярилцлагаас орчуулан хүргэж байна.

-Шинэ багт ирээд сэтгэгдэл ямар байна даа?

-Яг үнэндээ Манчестер Юнайтед багт ирээд жаахан бухимдалтай л байна. Учир нь Челсигийн хөгжөөн дэмжигчид намайг янз бүрээр хэлж байгаа. Мөн энэ жил финалд шалгарч чадахгүй болсон нь харамсалтай. Гэхдээ Улаан Чөтгөрүүдийн Валенсиа, Эйшли Яанг нартай хамтран жигүүрт тоглох болсондоо баяртай байна. Нэгэнт миний хийсэн сонголт учраас цаашдаа хичээж, тоглоно оо.

-Ойрын зорилгоосоо?

-Челсигээс энд ирэх маш хялбар байлаа. Нэг мэдэхэд зарагдах болсноо дуулсан. 37 сая фунт гэдэг их мөнгө учир Челси ийм сонголт хийсэн байх. Ойрын зорилго бол Шинжи Кагавагаас гоолын үзүүлэлтээрээ илүү гарч, энэ багт өөрийгөө харуулахыг хүсч байна. Хэтийн зорилго гэвэл төрөлх улсынхаа Реал Мадрид багт очиж, тоглохыг хүсдэг. Гэхдээ одоо ч гэсэн Реал Мадридаас дутахааргүй түүх намтартай лигт тоглож байгаадаа баяртай байна.

-Талбайд ямар байрлалаар тоглох вэ?

-Ерөнхийдөө жигүүрийн хамгаалагч, хагас довтлогчийн байрлалд тоглоно. Багын шинэ менежер намайг "Чи Улаан чөтгөрүүдийн энэ улирлын "нүд"-нь болох ёстой" гэсэн шүү. Энэ явдлыг Скай спортын телевизийн сувгаар "Гутамшигтай зүйл боллоо, Улаан чөтгөрүүдийн тэргүүн эгнээний "тархи" хэзээ ч тэр байж болохгүй" хэмээн ярьж байна. Энэ бүхэн намайг үнэндээ цөхрөөж байна шүү.

-Тэгвэл сэтгэл зүйн хувьд дарамттай байгаа гэж болох уу?

-Анх гэрээ байгуулж байхад би дотроо маш баяртай байсан. Хэн ч их хэмжээний мөнгөнөөс татгалзахад хэцүү шүү дээ. Гэрээг байгуулж байхдаа"Тиймээ нэг тэг, ахиад нэг тэг" гэж дотроо хэлж байсан. Гэвч одоо бодоход буцаад Стантфорд Бридж цэнгэлдэх хүрээлэндээ очмоор байна. Би зүгээр л өөрийгөө мөнгөөр зарчихжээ. Тэгээд ч англи дотроо л зарагдлаа шүү дээ. Хүмүүс дэлхийн хамгийн том лигт орчихлоо гэж хэлж байхад хөгжөөн дэмжигчид маань намайг хүчтэй эсэргүүцэж байлаа. Энэ бүхнийг одоо зүгээр мартаж, тоглолтдоо л гол анхаарлаа хандуулмаар байна. 

-Удахгүй ДАШТ болох гэж байна. Шигшээ багдаа дуудагдаад завгүй байна уу?

-Би Манчестер Юнайтед багын зүлэг ногоон талбайгаас Испани Улсын хөлбөмбөгийн төлөө бүх зүйлээ зориулах болно гэдгээ хэлье. Испани хүн болж төрсний хувьд заавал эх орныхоо төлөө гавьяа байгуулна гэж боддог.