m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 02:34
33
Агуу Маркесыг сүүлийн замд нь үдэв

Мексикийн алдарт зохиолч Габриэль Гарсиа Маркес өнгөрсөн долоо хоногт таалал төгссөн талаар бид өмнө нь та бүхэнд мэдээлсэн билээ. Мехико хотын Дүрслэх урлагийн ордонд түүнтэй салах ёслол энэ долоо хонгийн даваа гаригт болсон. Зохиолчийг таалал төгссөний дараагаар түүний гэр бүлийнхэн түүнийг чандарласан юм. Түүнтэй салах ёслолын үеэр зохиолчийн бумбыг хүндэтгэлийн тавцанд байрлуулан  харуулаар мануулсан байжээ.