m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 02:36
35
И.Шейк Роналдуг Бавари Мюнхэнийг буулган аваасай гэж хүсэж байна

Аваргуудын лигийн тоглолтын өмнө Реалын шилдэг довтлогч К.Роналду бүрэн бэлтгэлдээ оржээ. Харин шилдэг гоол оруулан багтаа цом авчирсан Гарет Бэйл өвчтэй байгаа учраас бэлтгэлд оролцохгүй байгаа тухай хэвлэлүүд мэдээлсэн байна. К.Роналду өвдөг болон гуяны бэртлээс болж  сүүлийн дөрвөн тоглолтыг өнжсөн билээ. Тэрээр өнөөдөр Бавари Мюнхэний эсрэг тоглох магадлал өндөр байгаа юм. Түүний найз бүсгүй Ирина Шейк К.Роналдуг сайн тоглохыг хүсэж инстаграммдаа өөрийнхөө зургийг оруулжээ. Тэрээр Улаан өндөгний баярын үеэр гэртээ авахуулсан зургаа өөрийнхөө цхаим хуудсанд оруулсан ба олон хандалт авсан гэнэ.