m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.16 03:55
460
Жүжигчин Патрик Суэйзи

Холливудын 1990 оны сексийн билэг тэмдэг болсон жүжигчин Патрик сэтгэл татам бүжигчин "Бохир бүжиг" болон "Сүнс" киноны үнэнч нөхрийн дүрээр дэлхий дахинд танигдсан билээ. Алдарт жүжигчний амьдралын гэрэл зургаар хүргэе. 

 

 

Патрик Суэйзи 1952 онд наймдугаар сарын 18-нд Хьюстонд инженер бүжигчний гэр бүлд төрсөн байна. Түүний ээж багад нь түүнийг бүжгийн дугуйланд өгснөөр бүжигчин болох эхлэлийг тавьсан байна. Үүний зэрэгцээ тэрбээр даамын дугуйланд явж бие хамгаалах урлагаар хичээллэж байжээ. Гэвч бяцхан Патрикийн эдгээрээс хамгийн хорхойтой нь балет байсан гэнэ. Тэрбээр цаашдын амьдралаа зөвхөн баллеттэй холбох хүсэлтэй байсан гэдэг. Гэвч хөлний өвдгөнд авсан бэртлийн улмаас үүнтэй салах ёс хийж, жүжигчний ажилдаа илүү төвлөрөх шаардлагатай болсон байна. 

 

Патрик болон Лиза, 1979 онд 

 

Коллежэд суралцах хугацаандаа Патрик Суэйзи нэр хүндтэй нэгэн байсан. Түүнд ухаангүй дурласан өсвөр насны охид жагсдаг байжээ. Гэвч түүний зүрх сэтгэлийг булаасан охиноор ирээдүйн жүжигчин 15 настай Лиза Ниеми болсон байна. Тэд хамтдаа балетын дугуйланд явдаг байсан юм. Энэ үед Патрик 18 настай байсан гэнэ. Сургуулиа төгссөний дараа тэд хамтдаа Нью-Йоркийг шуугиулахаар явсан юм. Тэд тэнд алдар нэрд хүрч, хамтдаа амьдарч, хуримаа хийсэн юм. 

 

 

1990-ээд оноос эхлэн Патрикийн нэр хүнд цуурайтаж, нэр хүнд нь дэлхий дахинд түгжээ. Энэ үед тэрбээр цорын ганц хайр болсон эхнэртэй үнэнч байсан юм. Тэд амьдралынхаа бүхий л үед хамтдаа бие биеэ дэмжиж амьдарсан үлгэр жишээ хос байжээ. 

 

"Скейттаун", 1979 он 

Нью-Йоркт ирсэн даруйдаа Патрик Суэйзи жүжгийн хичээлд явч эхэлсэн байна. Их амжилтанд хүрэх анхны үед Патрик олон ангит бүтээл болон богино хэмжээний кинонуудад туслах дүр бүтээдэг байжээ. Харин нэг жилийн дараа тэрбээр "Скейттаун" кинонд гол дүр бүтээх болсон байна. 

 

"Бохир бүжиг" киноны хэсгээс

1887 онд дэлгэцнээ гарсан "Бохир бүжиг" бүтээл Патрик Суэйзид шинэхэн амжилт авчирч чадсан юм. Нийгмийн өөр түвшинд амьдардаг хоёр залуугийн хайр сэтгэлийг нэгтгэсэн уг киногоор тэрбээр оскарын шагнал хүртэж, дөрвөн удаа алтан бөмбөрцгийн эзэн болсон байна. 

 

 

Энэхүү амжилтын дараа Патрик холливудын шилдэг жүжигчний тоонд зүй ёсоор ороод зогсохгүй дэлхийн хамгийн дур булаам залуу болсон байна. 

 

"Сүнс" киноны хэсгээс 

 

Патрика Суэйзи болон Деми Мур нарын гол дүрд тоглосон "Сүнс" кино амжилтанд хүрч, оскарын нийт таван номинацын эзэн болсон байна. Хамгийн сонирхолтой нь энэхүү дүр анхнаасаа Патрикт зориулагдаагүй байсан ба найруулагч анх Брюс Уиллис тоглохыг урьсан байна. Гэтэл Брюс Уиллис уг саналаас киног амжилт олохгүй хэмээн бодож татгалзаж байсан гэдэг. 

 

Патрик Суэйзи 2007 онд

 

Үүний дараа Патрик Суэйзи  нийт 40 гаруй бүтээлд гол дүр бүтээсэн байдаг. 2008 оны хавар тэрбээр кино урлагаас хөндийрсөн юм.  Учир нь түүнд "нойр булчирхайн хорт хавдар" онш тавьсан аж. 

 

Патрик Суэйзи, 2008 онд

2008 онд жүжигчнийг өвчнөө ялан дийлж, эдгэрсэн мэдээлэл олны дунд яригдсан юм. Энэ оны намар тэрбээр олон нийтийн арга хэмжээнд оролцох болсон байна. 

Гэвч түүний өвчин дахин сэдэрснээр Патрик Суэйзи 2009 оны есдүгээр сарын 14-нд таалал төгссөн байна.