m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.16 04:57
57
Бүх цаг үеийн хамгийн шилдэг хөрөг зурагчин Энни

“Миний зургуудад авч байгаа хүмүүстээ дурлахаас огт айдаггүй минь харагдана” хэмээн алдарт зурагчин Энни Лейбовиц хэлсэн байдаг. Ирэх аравдугаар сарын 02-нд тэрээр 65 нас хүрэх юм.

 “Эмэгтэй хүн” гэдэг талаас нь түүнийг сонжвол магадгүй та юу ч олж харахгүй. Хальт харвал тэр яг л эр хүн шиг. Түүнд ямар ч дэгжин, содон зүйл үгүй. Гэхдээ түүний бүтээлүүдийн хувьд  хэний ч, бүр урлагийн мэдрэмж огт байхгүй нэгний ч сэтгэлийг хөвсөлзүүлэх чадвартай. Бүх цаг үеийн хамгийн шилдэг хөрөг гэрэл зурагчин эмэгтэй гэх өргөмжлөл үргэлж түүнийг л дагаастай.  Америкийн нисэх хүчний дэд хурандаа аавынхаа “ачаар” тэр нэг газраа тогтвор суурьшилтай амьдарч байгаагүй нь зан суртахуун, уран бүтээлд нь ч нөлөөлсөн гэдэг. Жон Леннон түүний өмнө нүцгэлж, Английн хатан хаан Элизабет зөвхөн түүнээс л болж ариун цэврийн өрөөнд хагас цаг саатаж, Вүүпий Голдберг сүүгээр дүүргэсэн ваннанд шоколадан бор биеэрээ булхаж байсан юм.

Тэрээр “Гэрэл зургийг компьютерээр янзлахад би дургүй. Фотошопыг бүр үзэн яддаг гээч. Тэр мөчид миний зураг үнэгүйддэг. Зурагчин хүн зураг авахаар кадр дарах тэр мөчид л зураг авах бүхий л ажиллагаа дуусч байна гэж ойлгох ёстой” гэжээ.
Эннигийн алдартай хөргүүдээс сонирхуулъя.