m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 02:48
229
Чимээгүй дайн


Танай хотын оршуулгын газар энэ юм уу гээд шар толгойтой нэг нөхөр толгой сэгсрэв. “Ямар их шарил, ямар их хог вэ. Монголчууд өөрсдийнхөө ах, дүүсийг оршуулсан газар мөн биз дээ” хэмээн нүдээ бүлтийлгэж ирээд асуулаа. Гэр хорооллын дэд бүтцийн талаар судалгаа хийж явсан тэрбээр айлуудтай хаяа нийлсэн оршуулгын газрыг хараад ийнхүү уулга алдсан юм. Хөшөө чулуу нь унасан, барилга, ахуйн хог хаягдлаар дүүрсэн, зарим шарилын авс онгойж, араг яс нь ил гарсан аймшгийн газар Монгол Улсын нийслэл Улаанбаатарт нэг бус, нэлээд хэдэн цэгт оршин байна.
...Далан давхар газрын нөөцгүй тул хаагдсан.., Цагаан даваа нөөцгүй хаагдсан.., Мянган лангийн дэнж нөөцгүй хаагдсан.., Буянт-Ухаа нөөцгүй хаагдсан гээд нийслэлийн нутаг дэвсгэрт ашиглаад данснаас хасагдсан газруудын жагсаалт ийн цуварна. Бас Өвөр Гүнт, Бөхөг, Түргэний гол, Гачуурт, 61-ийн гарам, Хайртхаан, Тахилт, Орбит, Шарга морьт гээд зөвшөөрөлгүй оршуулгын газар сүүлийн хэдэн жилийн дотор өргөжив. Үүн дээр зөвшөөрөлтэй газруудыг нэмбэл бараг дүүрэг бүрт шинээр байгуулсан оршуулгын газар хүрээгээ тэлж байна. Нийслэлд оршуулгийн үйл ажиллагаа зохицуулах нийтлэг журам гэж бий. Журамд зааснаар тухайн оршуулгийн газар нутгийг 25 жилийн дараа өөр зориулалтаар ашиглаж болно гэжээ. Уг журмын дагуу Далан давхарын оршуулгын газрыг өөр зориулалтаар ашиглах хуга цаа өнгөрсөн онд эхэлсэн. Үүний дагуу “Дурсамж” нэртэй цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж, тойруулж хашаа хатгахад одоогийн байд лаар 170 гаруй сая төгрөг зарцуулаад байна. Гэхдээ тэнд нойрсож буй 270 гаруй мянган булшийг ар гэрийнхэнд нь өгөх, чандарлах, цэвэрлэхэд асар их хөрөнгө шаардаж байгаа. Түүнчлэн нийслэлийн зүүн зүгт орших Гачууртын оршуулгын газрыг хаагаад удаагүй. Тодорхой хэлбэл, энэ газрыг өөр зориулалтаар ашиглах эрх 2035 онд нээгдэх юм. Чухам тэр үед хэдэн мянган шарилыг зөөх, нүүлгэх асуудал бас сөхөгдөнө. Мөн Нарангийн энгэрийн оршуулгын газрын нөөц энэ жил дуусна хэмээн тэмдэглэжээ. Энэ мэтээр хуучин оршуулгын газруудаа хэрхэн цэгцэлж, цэвэрлэх асуудал төрийн бодлогод тодорхойгүй байхад шарилын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
Судалгаанаас харахад өнгөрсөн жил нийслэлийн хэм­жээнд 6874 иргэн нас баржээ. Үүний 818 талийгаачийг зөвшөөрөл гүй оршуулгын газруудад нутаглуулсан мэдээ байна. Угтаа бол жилд бараг мянгаад хүний шарилаар дээрх газрууд өргөждөг гэсэн үг. Энэ нь нийслэл Улаанбаатарын хувьд тулгамдсан асуудал биш гэж үү. Хамтдаа бодоод үзье л дээ.
Монгол Улс 1940-өөд оноос хойш талийгаачдаа газарт булан оршуулдаг болжээ. Харин үүний дүнд өнгөрсөн хуга цаанд Улаанбаатар хотыг тойр сон зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хориод оршуулгын газар бий болсон байх юм. Хотын хэмжээнд жилд дунджаар 7500 иргэн нас бардаг гэсэн статистик бий. Эдгээрийн 60 хувийг газарт булдаг гэхээр оршуулгын газрын талбай жилд дор хаяж 25 га-гаар нэмэгддэг гэнэ. Энэ тоон үзүүлэлт жил бүр өссөн дүн гарч буй. Тэгвэл жилд дунджаар 30 га талбайг талийгаачдад зориулна гэвэл 10 жилийн дараа багаар тооцоход 300 га-гаар нэмэгдэх нь. Шарилд зориулдаг газар ийнхүү хэтдээ энэ янзаараа өргөжин тэлсээр байвал Улаанбаатар бурхан болоочдын хот болон “хөгжих” зураг бууж байгаа юм. Гэхдээ энэ асуудлыг эмзэглэн хүлээж авах нэгэн бий. “Төрж, өссөн нутагтаа ясаа тавих нь миний эрх” хэмээн бухимдах хүн цөөнгүй. Мэдээж хэзээ нэгэн цагт би ч бас бурхан болно. Чухам тэр үед би, бас та хог новшоор дүүрсэн аймшгийн газарт бие цогцсоо шингээн уусгахыг хүснэ гэж үү.

 


Цаашлаад энэ аймшгийн газартай хаяа нийлэн айлссан өрхийн тоо хэдийнэ 25 мянгад хүрсэн мэдээ гарав. Хамгийн гол нь манай оршуулгын газар дэлхийн жишигт нийцсэн цэвэр цэмцгэр, цэцэг модоор гоёсон хүн дэтгэлийн хүрээлэн болж хөгжихгүй байгаад учир бий. Түүнчлэн өдрөөс өдөрт томорч буй газруудын өнгө төрх жигшиж зэвүүцэм дүр зургаар солигдож байна. Хаагдсан болон зөвшөөрөлг үй оршуулгын газруудад өөд бологсдыг үүр шөнийн заагаар тавьчихаад зугатдаг гаж үзэгдэл газар авлаа. Аав ээж, төрөл төрөгсдөө ийнхүү но хойнд хаяж өгдөг төмөр зүрхтнүүд улам олширсоор байгаа нь манай өнөөгийн эмгэнэл. Тэр бүү хэл нялхсын цогцсыг даа вуунд боогоод зуслангийн ногоон бүсэд ил хаядаг эцэг, эх олширсон нь XXI зууны мон голчуудын сэтгэхүй хэрхэн доройтсоныг гэрчлэх баримт. Уг нь талийгаачийг ил тавьж буй одоогийн зан үйлийг эрт ний ёс заншил хэмээн хэлэх аргагүй. Тэр дундаа монголчууд халдварт өвчнөөр нас барагсдынхаа цогцсыг заавал чандарлан оршуулдаг хатуу заншилтай. Мөн жирэмсэн эмэгтэй, осолд орж нас барсан, амиа егүүтгэсэн, бусдад хорлогдсон болон гоонь эр, бэлэвсэн эхнэрийн цогцсыг хүртэл чандарладаг байжээ.
Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд жилд нас барагсдын 30 гаруй хувь нь халдварт өвчин болон хорт хавдраар өөд болдог аж. Мөн оршуулгын газар дахь шарил ялзрах явцдаа 40-50 жилийн турш 20 гаруй төрлийн хорт хий ялгаруулж, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоосон. Гэтэл хэн ямар өвчнөөр, яагаад нас барсан нь хамаагүй оршуулсаар байгааг, Монголын төр энэ асуудлыг гаргуунд хаясных биз. Тэгвэл цаана чинь оршуулгын газартай ойр бүсийн гүний ус бохирдож эхэлснийг баталчихаад байна. ШУТИСийн эрдэмтэд нийслэлийн гэр хорооллын гүний худаг, усан сангуудын усанд шинжилгээ хийжээ. Шинжилгээний дүнгээс үзэхэд, Нарангийн энгэр, Далан давхартай зэрэгцэн оршдог Дэнжийн мянга, Дамбадаржаа, 100 айл орчмын ундны уснаас химийн хортой бодис нитрат илэрсэн байна. Хэдийгээр энэ нь хүний аминд шууд хүрэх хэмжээгээр биш ч аажмаар алдаг чимээгүй үхэл гэдгийг мартаж болохгүй. Энэ ч утгаараа дэлхий дахинаа өнөөдөр байгаль орчинд халгүй технологиор чандарлах хэлбэрийг сонгож байна. Оршуулгын энэ хэлбэрийн эзлэх хувь хэмжээ ч сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөж буй. Хэрвээ газарт булж оршуулахыг хүсвэл маш өндөр төлбөр төлдөг хууль үйлчилдэг юм байна.
Харин манайд 2004 оноос чандарладаг болсон. Харьцангуй сүүлд “моодонд” орсон ч өнгөрсөн оны байдлаар нас барсан иргэдийн 44 хувийг чандарлах зан үйлээр гүйцэтгэжээ. Ингэснээр оршуул гын газруудын талбайг 300-400 га газраар тэлж томрохоос урьдчилан сэргийлсэн байна. Иймд ялангуяа нийслэлд чандарлах оршуулгын хэлбэрийг төрийн бодлогоор дэмжиж, эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар асуудал дэвшүүлэн, бодит ажил болгож яагаад болохгүй гэж. Түүнчлэн дэлхийн олон оронд өнөөдөр Оршуулгын тухай хууль үйлчилдэг. Гэтэл манайд ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, журам төдийгөөр оршуулгын үйл ажиллагааг зохицуулж байна. Зохицуулах ч гэж дээ. Хүн амын өсөлт, хөгжлийн чиг хандлагаас хэт хоцрогдсон тог­тоолуудаар зохицуул­­даг хөг өнгөрөөд байна, өнөө цагт. Жишээ татъя.
Нийслэлийн ИТХ-ын Тэр­гүүлэгчдийн 245 тоот тогтоолоор батлагдсан Оршуулгын газрын хамгаалалтын бүс тогтоож ашиглах журам гэж бий. Уг журмаар хамгаалалтын бүсийг тэлэх боломтой газар нутгаас эргэн тойрон 300 метр гэж тогтоожээ. Гэтэл тэлэх боломжтой газар нутгийн хэмжээг тодорхой заагаагүйн улмаас хамгаалалтын бүс асуултын тэмдэг болж үлдэв. Үүнтэй холбоотой газрын нөөцгүй болсон, талбайн хэмжээ нь хэт томорсон оршуулгын газрууд замбараагаа алдаж, хяналтаас гараад байгаа юм.
Сонгинохайрхан дүүргийн сууршилын бүс хойд зүг рүүгээ маш эрчимтэй тэлж, хашаа, газаргүй иргэд оршуулгын газартай хаяа нийлэн амьдарч эхэлжээ. Алтан-Өлгийн оршуул­гын газрын хамгаалалтын бүсэд айлууд бууснаас шарилын хөшөө, хайс эвдэрч, хур хогийн цэг болон хувирав. Мөн оршуулгын зан үйлийг зохицуулах талаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан хэд хэдэн эрх зүйн баримт бичиг байдаг ч хэрэгжүүлдэг, хэрэгжилтэд нь хяналт тавь даг байгууллага алга.
Уг нь энэ замбараагүй байдалд нийслэлийн байгаль орчин, эрүүл мэнд, газар эдэлбэр, мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан хэрэгжүүлэгч агентлагууд, дүүрэг хороодын удирдлагууд хяналт тавих үүрэгтэй. Гэтэл ядаж л өөд болсон нэгнээ ил тавьдаг явдлыг таслан зогсоох, олон нийтэд цочроо өгөхөөр арга хэмжээ өнөөдрийг хүртэл авсангүй. Угтаа бол Монголын Улсын оршуулгын талаар баримтлах хэтийн төлөвлөгөөг нэн даруй боловсруулж, тодорхойлох төрийн бодлого үгүйлэгдэж байна. Цаашлаад Оршуулгын тухай хууль санаачлах буянтан төрийн түшээдийн дунд алга. Хэрэв ор шуул гын газруудаа цэгцэлж, бодлогоо тодорхойлохгүй бол Улаанбаатар нэг л өдөр чимээгүй хотын чимээг үй дайнд ялагдаж, эцэстээ “Үхэгсдийн хот” хэмээн цоллуулах зураг харагдаж байна.