m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.16 05:19
398
Түүхэн дурсгалт барилгууд хувь хүний гараар үрэгдэж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамагаалалтын байдалд хийсэн хяналт шалгалтын талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар мэдээлэл хийлээ.

Шалгалтанд есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн удирдлага, соёлын асуудал хариуцсан мэргэжилтэнгүүдийн хамт нийт 153 түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийжээ. Эдгээр түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн есөн нь улсын хамгаалалтад, арав нь Нийслэлийн хамгаалалтад, 134 нь дүүрэг орон нутгийн хамгаалалтад байдаг аж. Тодруулбал, хадны зураг бичгийн дурсгал хоёр, булш хиригсүүр, тахилгын байгууламж гурав, барилга архитектурын дурсгал 15, хөшөө дурсгал 133 байдаг юм байна.

нийт 153 түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр илэрсэн зөрчлөөс дүгнэж үзхэд, дүүргүүд дэх соёлын асуудал хариуцсан мэргэжилтэний ажлын байрны тогворгүй байдал, барилга архитектурын дурсгал эзэмшиж байгаа иргэдийн хууль эрх зүйн болон соёлын дурсгалт зүйлүүдийн үнэ цэнийн талаарх ойлголт дутмаг, “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбоотой түүх соёлын дурсгалт зүйлүүдийн хадгалалт, хамгаалалтын байдал алдагдах, эзэнгүйдэх, хараа хяналтгүй болох гадны нөлөөлд өртөж, усдаж үгүй болох улмаар хотын өнгө үзэмжийг бууруулах гэх зэрэг эрсдэл үүсээд байгаа гэнэ. 

“Шалгалтаар 43 зөрчил илрүүлж, 15 зөрчлийг газар дээр нь арилгуулсан

 

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Шалгалтаар 43 зөрчил илрүүлж, 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, үлдсэн зөрчлийг арилгуулах зорилгоор 28 заалт бүхий улсын байцаагчийн хоёр албан шаардлага үйлдэн хүргүүлээд байна. Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл, хадгалалт, хамгаалалт хангалтгүй байгаа Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Налайх дүүргийн ЗДТГ-ыг үүрэг хүлээсэн албан тушаалтанд 100 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээг авсан. Жишээлбэл, Баянзүрх дүүрэг байрлах  “Гоожингийн өндөр” гэж нэрлэгддэг түүхэн дурсгалт барилгын тухайн газар хувь хүний эзэмшилд байх жишээтэй. Уг барилгыг сэргээн засварлах, хадгалах, хамгаалах асуудал  байхгүй бөгөөд  тус  барилга нь  нурж унах аюултай байдалд байна. Дээрээс нь хөшөө дурсгал, түүхэн барилгыг бүтээн байгуулалт, зам засвар, хотын өнгө үзэмжтэй холбоотойгоор нүүлгэн шилжүүлсэн ч  байх ёстой байранд нь буцааж байршуулаагүй байсан зөрчил илэрсэн” гэв.

 есөн нь улсын хамгаалалтад, арав нь Нийслэлийн хамгаалалтад, 134 нь дүүрэг орон нутгийн хамгаалалтад байдаг аж.