m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 02:55
24
Украины улстөрчийг хороожээ

Украин, Оросын маргаан үргэлжилсээр байна. Орос улс Крымыг харьяандаа авснаас болж улсууд, байгууллагууд Оростой хамтын ажиллагаагаа зогсоосон. Мөн Оросын цэргүүд Украинд байршаад байгааг олон улсын зүгээс хурцаар шүүмжлээд байгаа юм. Крым Оросын харьяа болсонтой холбогдуулан Украины гурван ч хотод Украинаас тусгаарлах гэсэн Оросыг дэмжигчид гарч ирээд байгаа. Тэдгээр Оросыг дэмжигчид Украины цэргүүдтэй мөргөлдөх нь ихэсч байна.

Энэ сарын 22-нд Украины хямрал үүсээд байгаа зүүн хэсгийн Донецк мужид хэрцгийгээр зодуулж амиа алдсан хоёр хүний цогцос олдсоны нэг нь орон нутгийн улс төрч Владимир Рибак байжээ. Түүний цогцос голоос олдсон бөгөөд Засгийн газрын байрыг Оросыг дэмжигч цэргүүд эзэлснээс хойш харагдахаа больсон байжээ. Энэхүү үйл явдлын дараа Украины Засгийн газар тус нутгууд дахь цэргийн үйл ажиллагааг улам сайжруулж байгаагаа мэдэгдлээ. Украины Ерөнхийлөгч Олександр Турчинов “Донецк мужийн Засгийн газрын байр Оросыг дэмжигчдэд эзлэгдээд зогсохгүй Донецкийн ихэнхи газар нутгийн хамарч байгаа”-д санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден саяхан Украйнд айлчилсан. Энэ үеэрээ Крымыг эргүүлэн авахад туслана гэдгээ амлажээ. Тэрбээр “Бид Орос улс Крымыг харьяандаа авсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ бол геополитикийн асуудал биш. Энэ бол эв найрамдал, тусгаар тогтнолын асуудал юм. Тиймээс Украин улс нэр төрөө эргүүлэн сэргээхэд туслах болно” гэжээ.

Г.Төгөлдөр