m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 03:20
28
Д.Мойесын "Дээд амжилт"

Манчестер Юнайтед клубын дэд ерөнхийлөгч Э.Вуудвард өчигдөр албан ёсоор багийн ерөнхий дасгалжуулагч Д.Мойесыг халснаа албан ёсоор мэдэгдсэн билээ. Олон мянган фэнүүдийн шаардлага,  Аваргуудын лигийг өнжих болсон , топ дөрөв байтугай наймд үлдэх эсэх эргэлзээтэй байгаа зэрэг нь Грейзэрийн гэр бүлийн  тэвчээрийг барсан бололтой. Үлдсэн тоглолтуудыг домогт тоглогч Р.Гиггз удирдах юм байна.

Түүний тогтоосон "дээд амжилтууд"

1. Юнайтед гол өрсөлдөгч Эвертон, Сити, Ливерпүүл гэсэн багуудад нэг улиралд хоёр дараалан хожигдсон.
2. Анх удаа Юнайтед 1969/70 оны улирлаас хойш Эвертоны талбайд болон гэртээ хожигдсон.
3. Анх удаа Мерсисаидын багууд Юнайтедыг нэг улиралд хоёр дараалан хожсон.
4. Анх удаа Юнайтед талбайдаа эхний минутад гоол алдсан
5. Анх удаа Юнайтед энэ улиралд Примьер лигийг хамгийн бага оноотойгоор өндөрлүүлэхээр болсон.
6. 19 жлийн дараа анх удаа Юнайтед Аваргуудын лигийг өнжихөөр болсон.
7.  Анх удаа Примьер лигт талбайдаа хамгийн их хожигдол хүлээсэн
8.  2001 оноос хойш анх удаа гурав дараалан хожигдсон.
9. " FA Cup" цомын тэмцээний гуравдугаар шатнаас хасагдсан
10. Талбайдаа анх удаа Суонсид хожигдсон.
11. 1972 оноос хойш талбайдаа Ньюкаслд хожигдсон.
12. 1978 оноос хойш анх удаа талбайдаа Вест Бромвичд хожигдсон.
13. 1984 оноос хойш анх удаа Сток Ситид хожигдсон

 

"Гайхалтай амжилт" үзүүлж Улаан чөтгөрүүдийн уур хилэнг бадраасан байна. Тэрээ наймаанд 65 саяыг зарлагдсан хэрнээ тогтвортой тоглолттой байсан багийг дэндүү муу удирдсан юм. Эвертоны баатар болж байсан тэрээр Юнайтедээс ийнхүү хөөгдлөө.

 

 

 

Цагтаа ийм байсан багийг Мойес ийм болгожээ