m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 03:36
88
Өөрөө өөртөө мэс засал хийсэн хүн

Энэ явдал Антарктид тивд 1961 онд болсон гэдэг. 27 настай эмч Леонид Рогозов антарктидын экспедицид оролцож явахдаа дөрөв дгээр сарын сарын 29-нд өвджээ. Туршлагатай мэс засалчийн хувьд, тэр мухар олгойн хурц үрэвсэл туссан болохоо тогтоосон байна. Харин Леонид бол туйлын станц дээрх цорын ганц эмч байсан бөгөөд цаг агаарын нөхцөл байдал тун ч таагүй байв. Ингээд өөрөө өөртөө хагалгаа хийхээр шийджээ. Мэс заслын багаж хэрэгсэлийг дөхүүлж өгөх цаг уурч, хагалгааны турш толь барьж, ширээний чийдэнгийн гэрлийг чиглүүлж өгсөн жолооч хоёрын тусламжтайгаар, эмч өөртөө хэсгийн мэдээ алдуулалт хийгээд мэс ажилбарыг эхлүүлэв. Леонид үе үе ухаан алдаж байснаас бага зэрэг саатсан ч хоёр цаг гаруй үргэлжилсэний эцэст хагалаа дуусчээ. “Ажил хэргээс өөр юуны ч тухай бодохгүй байхыг би хичээсэн... Хөөрхий, туслагчид минь! Сүүлчийн мөчид би тэдэн рүү хархад нь тэд өмссөн цагаан халааднаасаа ялгарахааргүй цайсан байсан. Би ч бас айж байлаа. Гэвч тэгээд тариур авч, өөртөө новокаин хийж билээ. Гар аяндаа л мэс заслын горимд шилжиж, түүнээс цааш би өөр юманд анхаараагүй” гэжээ. Нэг цаг 45 минут үргэлжилсэн энэ мэс ажилбар шөнө дунд гэхэд дуусгавар болсон байна. Таван өдрийн дараа биеийн температур нь хэвэндээ орж, дахиад хоёр өдрийн дараа Леонид оёдолоо авчээ. Ийнхүү өөрөө өөртөө хагалгаа хийсэн Леонид Рогозов дэлхий дахинаа алдартай болсон юм. 1963 онд Владимир Высоцкий түүнд зориулан дуу зохиосон байдаг.