m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 03:41
34
Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэх юм.  Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны өнгөрсөн оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ талаар тус хорооны дарга Д.Баярсайханы танилцуулгыг сонсож байна.  Дараа нь Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр энэ сарын 18-нд өргөн барьсан “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”  УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Мөн Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан, Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ.