m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 04:10
76
Шилдэг начингуудын халз барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбоо, "Хамаг Монгол" студитэй хамтран шилдэг “Начингуудын баг"-ийн халз барилдааныг зохион байгуулах гэж байгаа билээ. Энэхүү барилдааныг үзэгч бөх сонирхогчдын хүсэлтээр ирэх сарын 3-ны өдөр зохион байгуулах гэж байна. Халз барилдаан гурав дахь удаагаа зохиогдож байгаа юм Тус барилдаан нь анх 2011 онд шилдэг харцага начингуудын халз барилдаанаар эхэлж үзэгч бөх сонирхогч нарын уухайн түрлэг дор ширүүн өрсөлдөөнтэй болж начингууд ялж байсан билээ. Тэр жилийн улсын баяр наадмаар тус барилдаанд хүч үзсэн бөхчүүдээс С.Мөнхбат улсын аварга цол, Г.Эрхэмбаяр улсын арслан цол, Ж.Бат-Эрдэнэ улсын гарьд цол хүртэж байсан нь энэхүү барилдааныг хэр чансаа өндөр болохыг тодорхойлж байгаа юм. Хоёр дахь барилдаан 2012 онд болж МУ-ын өсөх идэр начин Э.Энхбат ахлагчтай зүүн жигүүрийн баг ялсан юм. Мөн барилдаанд барилдсан шилдэг начингуудаас Б.Гончигдамба улсын гарьд, Б.Батмөнх улсын заан цол хүртээд байгаа юм.

 

      Оролцох бөхчүүдийг барилдааны чансаа харгалзан санал асуулгаар тодруулсан бөгөөд уг барилдаанд

 

Зүүн талаас:

 

Э.Энхбат,

Ду.Батбаяр,

Б.Амарзаяа

Ц.Одбаяр

Р.Пүрэвдагва 

Т.Баасанхүү
 


Баруун талаас:

Ч.Баянмөнх

Б.Сангисүрэн

А.Батмөнх

Ж.Чулуунбат

Б.Пүрэвсайхан

Л.Цэрэнтогтох нар  уран мэх, авхаалж самбаагаа уралдуулан барилдана.