m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 04:17
83
Бостон хотын марафон гүйлт амжилттай болж өндөрлөлөө

АНУ-ын Бостон хотноо энэ сарын 21-нд 118 дахь удаагийн марафон гүйлт амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний нээлтийн үеэр өмнөх жилийн террорист халдлагын үеэр хоёр хөлөө алдсан Селест Коркоран гарч ирж, үзэгчдийн алга ташилтан дор барианы шугам хүртэл өөрийн охин, эгчийн хамт явж хүрсэн юм. Тэрээр “Алан хядагчид хэзээ ч ялахгүй. Үзэн ядалт биш харин хайр бүхнийг ялна” гэжээ.

Энэ жилийн марафон гүйлт тайван, амжилттай болоод зогсохгүй Америкчуудын хувьд давхар баяр хөөр нэмсэн үйл явдал болжээ. Учир нь эрэгтэйчүүдийн төрөлд 30 жилийн дараагаар АНУ-ын иргэн 38 настай Эритреи Меб Кефлезигхихоёр цаг найман минут 37 секундын амжилт үзүүлсэн юм. Тэрбээр  өөрийн ялалтаа өмнөх оны марафон гүйлтийн үеэр амиа алдсан хүмүүст зориулснаа хэлжээ.Харин эмэгтэйчүүдийн төрөлд энэ жилийн ялагчаар өмнөх онд ялалт байгуулсан Кени улсын иргэн Рита Джептумөн тодорч, хоёр цаг 18 минут 58 секундын рекорд тогтоосон байна. Тэргэнцэртэй марафон төрөлд эрэгтэйчүүдээсӨмнөд Африкийн иргэн Эрнст Ван Дайк, эмэгтэйчүүдээс ОХУ-ыниргэн Татьяна Макфадден нар түрүүлсэн юм.

Марафон гүйлтэд нийт 35 мянган тамирчид өрсөлджээ. Энэ ньөмнөх 2013 оны тоо баримттай харьцуулахад гурав дахин их хүн оролцсон байна. Оролцогчид найман суурин газар дамжин өнгөрч, нийтдээ  26.6 миль буюу 42.1 километр зайг туулсан аж. Түүнчлэн энэ үйл явдлыг үзэж сонирхохоор ойролцоогоор нэг сая үзэгчид цугларчээ. Мөн марафоны үеэр цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна.