m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 04:24
69
Чөлөөт сонгомол бөхийн Азийн АШТ эхэллээ

Ази тивийн АШТ өнөөдөр Казахстан улсын нийслэл Астана хотын “Даулет” спорт цогцолборт эхэлж байна. Манай улсаас эрэгтэй 57 кг-ын жинд ОУХМ Д.Цогтбаатар, 65 кг-ын жинд спортын мастер Б.Батмагнай, 86 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн, 125 кг-ын жинд ОУХМ Н.Золбоо, эмэгтэй 58 кг-ын жинд Э.Нарангэрэл нар барилдана. Эрэгтэй 65 кг-ын жинд 14, эмэгтэй 58 кг-ын жинд 9 бөх хүч үзэхээр болжээ. Энэ тэмцээнд БНАСАУ, БНХАУ, Иран, Казахстан, Киргиз, Монгол, Узбек,  Энэтхэг, Япон зэрэг чөлөөт бөх өндөр хөгжсөн олон орны бөхчүүд хүрэлцэн иржээ.