m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 04:38
218
Улаанбаатар хотноо жүдо бөхийн Зүүн Азийн АШТ болно

Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 9-10-нд манай орны нийслэл Улаанбаатар хотноо болно. Долоо дахь удаагийн тэмцээнд Зүүн Азийн бүст харьяалагддаг Монгол, Япон, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Хонгконг, Макао, Тайвань, Гуам гэсэн есөн орны тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жин болон багийн төрөлд өрсөлдөнө. Зүүн Азийн жүдо бөхийн холбоо (EAJF) тус тэмцээнийг анх 2006 онд Улаанбаатар хотод зохион байгуулахад Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд түрүүлж нх орныхоо төрийн дуулалыг эгшиглүүлж байжээ.