m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 04:54
37
Ц.Баясгалан олон улсын фестивалиас “Grand Prix” шагнал хүртжээ

УДЭТ- ын театрын жүжигчин Ц.Баясгалан Косво улсад болсон ганц хүний жүжгийн фестивальд "Би Эдит Пиаф байна" нэртэй ганц хүний жүжгээрээ оролцож “Grand Prix” шагналын эзэн болжээ. Тэрбээр Эдит Пиафын амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн моно мюзикл, драмын жүжгээ өнгөрсөн онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа амилуулан  үзэгчдийн хүртээл болгож байсан билээ. Ингээд драмын театрт 20- иод жил хүчин зүтгэж 50 гаруй том, жижиг дүрийг тайзнаа амилуулж байсан чадвардаг жүжигчиндээ баяр хүргээд цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.