m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 04:55
60
Төрийн ордонд номын үзэсгэлэн нээгдлээ

 “Дэлхийн номын өдөр” өнөөдөр тохиож буй. Энэ өдөр зориулсан УИХ-ын Тамгын газар, УИХ-ын номын сан, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас хамтран Төрийн ордонд  номын үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Тус  арга хэмжээнд "Интерном" номын их дэлгүүр, "Непко", "Мөнхийн үсэг", "Монсудар", “Аз хур” хэвлэлийн газрууд оролцон, шинээр хэвлэсэн ном, бүтээлээ сурталчлан таниулах ажил зохиосон юм. Номын үзэсгэлэнгийн нээлтэд ном хэвлэдэг, номын худалдаа эрхэлдэг байгууллагуудаас гадна номын зохиогчид оролцож, уншигч олонтойгоо санал бодлоо хуваалцлаа.