"Нью Йорк Никс" багийн ерөнхийлөгч Фил Жексон ерөнхий дасгалжуулагч Майк Вудсон болон түүний дасгалжуулагчийн багийг ажлаас нь чөлөөллөө. Шилдэг тоглогчтой "Никс" энэ улиралд муу амжилт үзүүлсэн учраас халагдах үндэслэл болжээ. Ф.Жексон "Би дасгалжуулагч байсан хүн. Гэхдээ багийг удирдана гэдэг асар их хариуцлага. Майкд сайн сайхныг хүсье" гэсэн байна. Алдарт Фил плэй-оффт шалгарч чадаагүй багтаа шинэчлэл хийхийг хүсэж байгаа ба эхний алхам нь энэ бололтой. Шинэ дасгалжуулагчийн эрэлд Никсчүүд гарсан бөгөөд Стив Керр, Брайан Шоу, Жим Клиймонс, Курт Рамбис нар ерөнхий дасгалжуулагчийн албан тушаалд нэр дэвшигчдийн тоонд яригдаж байна. Ф.Жексоны энэ зуны төлөвлөгөөнд К.Энтониг тойруулан шилдэг баг бүрдүүлэх , драфтаас залуу тоглогч авах ,наймааны цонхоор амжилттай ажиллах зэрэг олон зүйл тусгагдсан аж.