m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.18 02:15
57
Ганцаардсан Д.Арвин

Өчигдөр БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 98 жилийн ой өнөөдөр тохиолоо. Ойд зориулан МАН-ын Удирдах зөвлөл, Ю.Цэдэнбалын академи, Нийслэлийн МАН-ын хороо, мөн Ю.Цэдэнбал агсны төрөл төрөгсөд, ач охин Анастасия Зориговна нар өчигдөр хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм. Харин 1984 оны наймдугаар сард Ю.Цэдэнбал агсныг тэтгэвэрт нь гаргаж, Орос улсад аваачсан бөгөөд тус улсад 1991 оны дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл амьдарч, насан өөд болсон юм.

УИХ-ын гишүүн Д.Арвин ганцаардаж, түүнийг МАН-ынхан үг хэлэх нь битгий хэл зогсох газар ч өгсөнгүй

Тухайн өдөр Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөхөөр МАН, МАХН болон Ардчилсан намын төлөөлөл ирсэн байв. Харамсалтай Төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээр ирсэн УИХ-ын гишүүн Д.Арвин ганцаардаж, түүнийг МАН-ынхан үг хэлэх нь битгий хэл зогсох газар ч өгсөнгүй. Иймээс Д.Арвин гишүүн ганцаараа хэсэг зогсож, Ю.ЦЭДЭНБАЛ агсны ач охин Анастасия Зориговна ирж түүнд хань боллоо. БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 98 жилийн ойн өдөр МАН-ынхан АН-ын гишүүн Д.Арвинг ганцаардуулж, үг хэлэх боломж олгохгүй байх хэрэг байсан юм болов уу. Төр засгийг барилцаж буй төрийн түшээд илүү тулхтай байж, Д.Арвин гишүүнийг ганцаардуулсан энэ мэт жижиг үйлдэлдээ анхаарах хэрэгтэйсэн. Энэ үйлдэл нь  МАН-ынхныг жижигхэн харагдуулав.