m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 05:18
61
Барилгаас хүн унаж нас баржээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр 11.30 цагийн үед ноцтой осол гарсан байна. Тодруулбал, тус дүүрэгт баригдаж буй “Хүннү” хорооллын барилгаас нэг хүн унаж, газар дээрээ амиа алджээ. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс энэ талаар тодруулахад хэргийн газар цагдаа нар очиж хэмжилт хийн, шалгаж байгаа. Тийшээ явсан цагдаа нар ирээгүй байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж алга гэв.  Харин барилга дээр ажиллаж байсан ажилчид ослын талаар нууцалж байгаа бололтой, ослын газраас явцгаасан” гэж зарим эх сурвалж мэдээллээ. Энэ хэргийн талаар удахгүй дахин мэдээлэх болно.