m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.18 02:26
53
Г.Мэнд-Ооёо дэлхийн яруу найргийн наадмын дээд шагнал хүртлээ

Уянгын яруу найргийн их мастер хэмээн алдаршсан Румын улсын суут яруу найрагч Михай Эминескугийн олон улсын академиас зохион байгуулж буй Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг яруу найрагч Г.Мэнд-Ооёо хүртжээ. Харин удаах буюу тусгай шагналыг Канадын яруу найрагч Николе Вроссард, Сенегалын яруу найрагч Амоду Ламине Салл нарт олгосон байна. Дэлхийн нэр цуутай 50 гаруй яруу найрагч оролцсон энэ наадмаас монгол хүн дээд шагналыг хүртсэн нь үнэхээр нэр төрийн хэрэг боллоо. Румыний Крайова хотын урлагийн музейд болсон наадмын нээлтийн ёслолын үеэр өнөө цагийн хамгийн агуу уран барималч гэгддэг Винченцо Бианки өөрийн гараар урласан цомоо Г.Мэнд-Ооёод гардуулсан байна. Шагналыг гардаж авахдаа тэрээр “Монголын их утга зохиол, тэр дундаа манай үндэсний яруу найргийг өнө эртний соёлт Европ тивд хэрхэн өндрөөр үнэлж хүлээн авч байгаагийн тод илрэл гэж үзэж байна” хэмээн хэлжээ.