m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.18 02:34
62
Виктор Януковичийн удирдаж байсан Засгийн газарт цэвэрлэгээ хийнэ

Украины Ерөнхий сайд Арсений Яценюк өчигдөр мэдэгдэл хийлээ. Түүний Засгийн газар авлигалтай тэмцэх хууль гаргасан бөгөөд тэрбээр “Улс төрөөс шахагдсан Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн удирдлага дор ажиллаж байсан хүмүүсийг нарийн шалгахаар болсон” хэмээн мэдэгдлээ. Тус улсын Засгийн газар хэд хэдэн удаа хэлэлцсэний эцэст энэ тухай хуулийг баталсан байна. Ерөнхий сайдын тооцоолж байгаагаар энэ шалгалтыг нэр бүхий нэг сая орчим хүнийг хамруулж хийх бололтой. Тэдний дотор Засгийн газрын гишүүд, сайдууд, тагнуулын албаныхан, прокуроруудаас гадна хуучин аюулгүй байдлын агентлаг байсан “KGB”-ын ахлах гишүүд ч байгаа гэнэ. Шалгалтаар хууль зөрчөөгүй нь тогтоогдвол ажлаа хэвийн үргэлжлүүлж болох гэнэ.  

Виктор Януковичийн удирдлага дор ажиллаж байсан хүмүүсийг нарийн шалгахаар болсон” хэмээн мэдэгдлээ. 

Виктор Янукович энэ оны хоёрдугаар сард албан тушаалаа орхиж, улс төрөөс шахагдсан бөгөөд түүнийг Европын холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулахгүй байна хэмээн хүмүүс жагсаж, Украин дахь үймээний эхлэл тавигдсан. Виктор Янукович сүүлд ОХУ-тай худалдаа, эрчим хүчний салбарт гэрээ байгуулсныхаа дараа улстөрөөс шахагдсан ба уг гэрээг шинэ Засгийн газар нь 2016 он хүртэл хойшлуулж, Европын холбоотой гэрээг байгуулаад байгаа билээ.

Засгийн газрын нэг сая гаруй ажилтан уг цэвэрлэгээнд хамрагдах аж.

Хэрэг явдал үүгээр дуусахгүй Крымын хойг ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон. Энэ асуудал Виктор Януковичтой холбоотой эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Харин үүнийг дагаад Украины зүүн хэсгийн Донецк, Луханск зэрэг бүс нутгуудад ОХУ-ыг дэмжигчид бий болж тэд Украины цэргүүдтэй мөргөлдсөөр байна. Хамгийн сүүлд есдүгээр сарын 5-нд гал зогсоох хэлэлцээр хийсэн боловч зарим нутагт буун дуу гарсаар байгаа нь олон улсын улстөрчдийн сэтгэлийг зовоогоод байгаа билээ.

Есдүгээр сарын 5-нд гал зогсоох хэлэлцээр хийсэн боловч зарим нутгуудад байлдсан хэвээр байгаа

 

Украины одоогийн Ерөнхий сайд Арсений Яценюк

Украины Ерөнхийлөгч асан Виктор Янукович

Виктор Янукович энэ оны хоёрдугаар сард албан тушаалаа орхиж, улс төрөөс шахагдсан

Виктор Януковичийг эсэргүүцэн жагсах үеэр

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Петро Порошенко

Украинд болж буй үймээн

Г.Төгөлдөр