m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.18 02:57
78
Улаан бурхан өвчний эсрэг вакцинжуулалтад хамрагдсан 100 хүүхэд амиа алджээ

Улаан бурхан өвчний эсрэг вакцинжуулалтад хамрагдсан Сири улсын 100 хүүхэд амиа алдаад байна. Сири дахь НҮБ-ын байнгын төлөөлөгч Башар Жаафари чанаргүй вакциныг Туркэд үйлдвэрлэсэн болохыг хэлсэн юм. Тэрбээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хэрэг явдлыг шалгахыг хүссэн аж. Тэрбээр үйл явдлын бурууг НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Валери Амосыг буруутгасан юм. Башар Жаафаригийн хэлснээр уг эмгэнэлт явдлын бурууг Амос хүлээх ёстой гэнэ.

Улаан бурхан өвчний эсрэг вакцинжуулалтад хамрагдсан 100 хүүхэд амиа алджээ  

Амиа алдсан 100 хүүхэд Сирийн баруун хойд хэсэгт орших Идлиб хотод НҮБ-ын тусламжтайгаар хүүхдүүдэд улаан бурханы эсрэг вакцинжуулалтанд хамруулсан байна. Тус бүс нутгийн хотын вакцинжуулалт гурав хоногийн өмнөөс эхэлсэн гэнэ. 

Тус хэрэгтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны орлогч Фархан Хак болон НҮБ-ын дэргэдэх Хүүхдийн сан (ЮНИСЕФ), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэхүү үйл явдалд гүнээ цочиролд орсноо мэдэгдээд байна. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар ЮНИСЕФ зөвхөн 15 хүүхдийг амиа алдсан мэдээллийг баталгаажуулаад байгаа юм. "Бид болсон үйл явдалтай холбоотой тодорхой тайлбарыг хүлээж байна" хэмээн Хак мэдээлжээ. Тэрбээр вакцинууд НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд илгээсэн болохыг баталсан байна. 

Башар Жаафари чанаргүй вакциныг Туркэд үйлдвэрлэсэн болохыг хэлсэн юм.