m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 05:21
45
Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга бэлэн боллоо

Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийнхэн төслөө УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болжээ.

Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгад бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай болгох өөрчлөлтүүдийг хийсэн байна. Тухайлбал, хуулийн этгээд салбарын яамд, агентлагт бүртгүүлдэг байсныг бүргтгэлийн газарт нь төвлөрүүлснээр бизнес эрхлэгчдийн хувьд ойлгомжгүй байдал, давхардлыг арилгах, бүх бүртгэлийг нэг л өдрийн дотор хийлгэж болох боломж бүрдэж байгаа аж.

Мөн бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэдэг өнөөгийн байдлыг халж, цахим хэлбэрт шилжүүлэн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд өөрийн онлайн данснаас шууд хэвлэх боломжтой хувилбарт шилжүүлж байгааг ажлын хэсгийнхэн хэллээ.