m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 06:07
104
Малайзын удирдлагууд муур хулгана болж тоглосон уу

Өнгөрсөн сарын 8-нд Малайзаас Бээжин рүү чиглэн явж байсан Боинг 777-200 онгоц 239 зорчигчтой байсан. Онгоц замдаа сураггүй болсон бөгөөд тэр өдрөөс өнөөдрийг хүртэл олон улсын баг хайсан боловч ямар ч үр дүн гарахгүй байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт усан доогуур явагч шумбагчаар хайсан боловч мөн л үр дүнд хүрээгүй. Тиймээс өнгөрсөн ням гаригт Малайзын Засгийн газраас онгоцыг Энэтхэгийн далайн хаа нэгтээ осолдсон гэх дүгнэлт дээрээ үндэслэн нас барсан иргэдийн нэрсийг албан ёсоор гаргаж, нөхөн олговорыг олгохоор зэхэж байгаа талаар мэдэгдсэн байна. Малайзын Гадаад харилцааны дэд сайд Хамзах Зиануддин ар гэрийнхэнд мөнгө өгөхөөр зэхэж байгаа ч эрэл үргэлжилж байгаа талаар хэлжээ.

Гэвч хариуд нь MH370-ын ар гэрийнхний холбооноос “Бид ямар нэгэн нотлох баримтгүйгээр хүмүүсийг нас барсан гэж зарлан нөхөн олговор олгохыг зөвшөөрөхгүй байна”  гэж мэдэгдэл хийжээ. Мөн тэд Малайзын удирдлагууд бидний хайртай хүмүүсийн хувь заяагаар муур хулгана болон тоглож байна хэмээн буруутгаж байгаа. Харин Малайзын удирдлагууд ямар нэгэн зүйл нуугаагүй гэдгээ илэрхийлээд байгаа боловч өнгөрсөн долоо хоногт Малайзын нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “57 жилийн турш улс орныг удирдсан, өрөвдмөөр, ичгүүртэй Засгийн газар MH370-ын тухай бүх үнэнийг нууж байна” гэсэн утгатай материал нийтлэгдсэн байна.

Г.Төгөлдөр